mec-mongolia.com

1
2
3
4
5
6
7
8
9

Манай компани нь хэрэглэгчдийнхээ эрх ашгийг бүхнээс өмнө тавьж, ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэн, орчин үеийн арга барил, технологи ашиглан гэрээт барилга угсралтын ажил болон бусад үйлчилгээг гэрээт хугацаанд нь Монголын болон олон улсын чанарын стандартад нийцүүлэн, аюулгүй ажилгааны дүрмийг чанд мөрдөн ажиллаж байна.
Манай компани анх байгуулагдсанаасаа хойш тэргүүний хөгжилтэй улсуудын барилгын компаниудтай хамтран ажиллаж, улсын чанартай томоохон төслүүдийг төлөвлөсөн хугацаанд нь чанарын өндөр түвшинг ханган, ашиглалтанд хүлээлгэн өгсөн арвин туршлагатай болсныг танд танилцуулaхад таатай байна.
МЕС ХХК нь Япон, Канад, Австрали улсуудын Монголд хэрэгжүүлсэн төслүүд дээр Монгол талын гүйцэтгэгчээр хамтран ажилласнаас цөөн хэдийг дурдвал:

 

  • 2000-2012 онд Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудын барилга байгууламжуудыг өргөтгөх төслийн хүрээнд Улаанбаатар хотод 5, Орхон уул аймагт (Эрдэнэт) 1 сургууль барьж ашиглатанд оруулсан.
  • Улаанбаатар хотын усан хангамжийн байгууламжуудыг сайжруулах төсөлийн 1-р үе шат 1999,  2-р  үе шат 2005-2006, Японы DNC компанийн туслан гүйцэтгэгчээр.
  • 2002 онд Улаанбаатар хотод ашиглалтанд оруулсан "Япон- Монгол"- н Соёлын Төв,
  • 2003 онд ашиглалтанд оруулсан Сэлэнгэ аймгийн Их Дашир сумын нутагт Бороо Гоулд ХХК - ний алт олборлох үйлдвэр,
  • Улаанбаатар хотын усан хангамжийн өргөтгөлийн барилга байгууламж 2005- 2006 он,
  • Өмнөговь аймагт Айванхоу Майнз Монголиа ХХК - ний "Оюутолгой" төсөл болох гүний уурхайн босоо амны барилга байгууламжууд 2005-2011, Дэлгэрэнгүй...