mec-mongolia.com

There are no translations available.

1
2
3
4
5
6
7
8
9

Манай компани нь хэрэглэгчдийнхээ эрх ашгийг бүхнээс өмнө тавьж, ажилчдынхаа мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэн, орчин үеийн арга барил, технологи ашиглан гэрээт барилга угсралтын ажил болон бусад үйлчилгээг гэрээт хугацаанд нь Монголын болон олон улсын чанарын стандартад нийцүүлэн, аюулгүй ажилгааны дүрмийг чанд мөрдөн ажиллаж байна.
Манай компани анх байгуулагдсанаасаа хойш тэргүүний хөгжилтэй улсуудын барилгын компаниудтай хамтран ажиллаж, улсын чанартай томоохон төслүүдийг төлөвлөсөн хугацаанд нь чанарын өндөр түвшинг ханган, ашиглалтанд хүлээлгэн өгсөн арвин туршлагатай болсныг танд танилцуулaхад таатай байна.
МЕС ХХК нь Япон, Канад, Австрали улсуудын Монголд хэрэгжүүлсэн төслүүд дээр Монгол талын гүйцэтгэгчээр хамтран ажилласнаас цөөн хэдийг дурдвал:

 

  • 2000-2012 онд Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудын барилга байгууламжуудыг өргөтгөх төслийн хүрээнд Улаанбаатар хотод 5, Орхон уул аймагт (Эрдэнэт) 1 сургууль барьж ашиглатанд оруулсан.
  • Улаанбаатар хотын усан хангамжийн байгууламжуудыг сайжруулах төсөлийн 1-р үе шат 1999,  2-р  үе шат 2005-2006, Японы DNC компанийн туслан гүйцэтгэгчээр.
  • 2002 онд Улаанбаатар хотод ашиглалтанд оруулсан "Япон- Монгол"- н Соёлын Төв,
  • 2003 онд ашиглалтанд оруулсан Сэлэнгэ аймгийн Их Дашир сумын нутагт Бороо Гоулд ХХК - ний алт олборлох үйлдвэр,
  • Улаанбаатар хотын усан хангамжийн өргөтгөлийн барилга байгууламж 2005- 2006 он,
  • Өмнөговь аймагт Айванхоу Майнз Монголиа ХХК - ний "Оюутолгой" төсөл болох гүний уурхайн босоо амны барилга байгууламжууд 2005-2011,
  • Ерөнхий боловсролын барилга байгууламжуудыг өргөтгөх төслийн 3-р үе шат,  Улаанбаатар хот,  35, 12 , 52 дугаар сургуулиудын өргөтгөлийн барилгууд.  2010-2012,

МЕС ХХК товч танилцуулга

Оноосон нэр: MEC ХХК (Mongolian Engineering Construction)

Байгуулагдсан огноо: 1999 оны 7 сарын 28 ны өдөр

Үйл ажиллагааны чиглэл:

Барилгын ерөнхий ба туслан гүйцэтгэгч, инженерийн үйлчилгээ , барилгын тоног төхөөрөмжийн түрээс, барилгын мэргэжлийн ажилчид болон материал хангамж, бетон зуурмаг, төмөр бетон эдлэлийн үйлдвэрлэл материалын олборлолт, тоног төхөөрөмж угсралт, гадна дотор шугам сүлжээ ажлын зураг, тээвэр…

Барилгын төрөл:

Үйлдвэрлэл технологийн чиглэлийн байгууламжууд, олон нийтийн зориулалтай барилгууд, сургууль, механик болон цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, тохиргоо, шугам сүлжээ, бусад …

Тусгай зөвшөөрөл:

Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн агентлаг 1999-08-12 No. BU 020/409 , сунгалт хийлгэсэн / БУ 20-24/03/

Ажиллагсадын тоо:

Барилгын болон бусад инженер
8
Цахилгаан болон сантехникийн инженер 1
Бусад техникийн ажилтнууд 8
Захиргааны ажилтнууд 6
Мэргэжлийн ажилчид 52
Бүгд 75

Хаяг:

Захиргаа:

MEC ХХК-ний үйлдвэр бааз:

Сеулийн гудамж 53 a 2
Улаанбаатар хот 44/275
Phone/ Fax: 319419 / 329963
E-mail: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ; Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Чингэсийн ө/ч 213,
Хан Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр -111
Улаанбаатар хот
(материал үйлдвэрлэл хангамж, контор,механизм бааз,агуулах)
Phone/ Fax: 342452 / 99085358